• Аврора зочид буудал

    4 одны зэрэглэлтэй Аврора зочид буудал нь европ хэв маяг дээр монгол үндэсний өнгө төрхийг шингээсэн өвөрмөц дотоод засал, тав тух, тансаг байдлыг хослуулсан ба Улаанбаатар хотын төвөөс 3 км зайд, “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хамгийн ойрхон буюу 45км зайд байрладаг.

    Дэлгэрэнгүй

ЯАГААД АВРОРА ЗОЧИД БУУДАЛ ГЭЖ?

Туйлын туяа цэлмэг тэнгэрт хамгийн тодоор гэрэлтэн харагддаг шиг таны сэтгэлд тодоос тод гэрэлтэх гайхалтай дурсамжийг бүтээх газар бол Аврора юм.

“Аврора” буюу “Туйлын туяа” нэрэн доор олон өнгийн цацрах туяа шиг төрөл бүрийн ур чадвартай мэргэжлийн хамт олон нэгдэж 2020 онд үүд хаалгаа нээсэн. Өндөр зэрэглэлийн стандартын дагуу тохижуулсан 4 төрлийн нийт 62 өрөө, "Хулан" рестораны Ази, Европ, Монгол амтат хоолнууд, "Аврора" лоунжийн чадварлаг бартендерийн бэлтгэсэн уух зүйлс, "Кофе МЕККА"-ийн авьяаслаг баристагийн урласан халуун кофегоор үйлчилдэг.

Хулан ресторан

Манай ресторан нь 80-120 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. “Хулан” рестораны хамт олон бүх төрлийн хүлээн авалт, найр, ёслолын арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд таны хүсэлд нийцүүлэн зохион байгуулна.

Аврора лоунж

“Аврора” лоунж нь 60-80 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай ба төрсөн өдөр, уулзалт, найр зэрэг хүлээн авалтыг мэргэжлийн өндөр түвшинд таны хүсэлд нийцүүлэн зохион байгуулна.

Кофе МЕККА

Аврора зочид буудлын 1-р давхарт байрлах “Кофе МЕККА” кофе шоп нь авьяаслаг баристагийн 100% арабика үрээр бэлтгэсэн халуун кофе, өдөр бүр шинээр бэлтгэсэн амттанаар үйлчилж байна.

Do your own thing on your own terms and get what you came here for

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

ANAR .E CHEF AT AURORA HOTEL