ЗОЧИД БУУДЛЫН ТУХАЙ

“Аврора” буюу “Туйлын туяа” нэрэн доор олон өнгийн цацрах туяа шиг төрөл бүрийн ур чадвартай мэргэжлийн хамт олон нэгдэж 2020 онд үүд хаалгаа нээсэн.

4 ОДНЫ ЗЭРЭГЛЭЛТЭЙ
АВРОРА ЗОЧИД БУУДАЛ

4 одны зэрэглэлтэй Аврора зочид буудал нь европ хэв маяг дээр монгол үндэсний өнгө төрхийг шингээсэн өвөрмөц дотоод засал, тав тух, тансаг байдлыг хослуулсан ба Улаанбаатар хотын төвөөс 3 км зайд, “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хамгийн ойрхон буюу 45км зайд байрладаг. Туйлын туяа цэлмэг тэнгэрт хамгийн тодоор гэрэлтэн харагддаг шиг таны сэтгэлд тодоос тод гэрэлтэх гайхалтай дурсамжийг бүтээх газар бол Аврора юм.

Өндөр зэрэглэлийн стандартын дагуу тохижуулсан 4 төрлийн нийт 62 өрөө, "Хулан" рестораны Ази, Европ, Монгол амтат хоолнууд, "Аврора" лоунжийн чадварлаг бартендерийн бэлтгэсэн уух зүйлс, "Кофе МЕККА"-ийн авьяаслаг баристагийн урласан халуун кофегоор үйлчилдэг.


Мөн "Улаанбаатар" хурлын танхимын үйлчилгээ болон фитнесс, саун зэрэг нэмэлт үйлчилгээнүүд багтсан байдаг.

Зургын цомог